Шантидэва гэгээний хувилгаан, XIII Далай ламын монгол багш Мэргэдийн эрхэт Шадав Дандар аграмбын хувилгаан дүрийг Булган аймгийн Дашчойнхорлин хийдэд залахаар бэлтгэж байгаа аж. Тус аймгийн сүсэгтэн олон болон лам хуваргуудын хүсэлтээр Булган нутгаас төрсөн алдартны нэг, монголын мэргэдийн охь болсон Шадав Дандар аграмбын хувилгаан дүрийг тодруулах ажлыг өрнүүлж дээрхийн гэгээнтэн авралт богд Тачан Чогбрүл Ринбүчи болон Ванлон Гүдэн нарт айлтгажээ. Тэрхүү айлтгалыг тунгаан болгоож шүүн нягтлаад түүний хувилгаан дүр нь тус хийдийн ловон лам Ж.Болдбаатарыг тодруулжээ.