Барилгачдын баяр эхэллээ
Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдийг Монголын барилгачдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ онд 88 дахь жилийнхээ түүхийг бичиж буй тус салбарынхны баярын нээлт өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулдаг “Construction Mongolia 2014”, “Мишээл экспо” төвд болох “Барилга орон сууц” үзэсгэлэн яармагаар эхэллээ. “Construction Mongolia 2014” үзэсгэлэнд архитектур төлөвлөлт, хот байгуулалт, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын 60 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа аж. “Мишээл Экспо” төвд болж буй “Барилга орон сууц” үзэсгэлэн яармагт манай барилгын компаниуд оролцож, иргэдэд хямд үнэтэй орон сууцыг урамшуулалтай авах боломж олгожээ.
Ч.ЗУЛ