Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, халамж хамгаалал, хууль, эрх зүйн нөхцөл байдлыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллыг “Найрамдал” медалиар шагналаа.
“Найрамдал” медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө.