Есдүгээр сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгосон билээ. Үүнтэй холбогдуулан оюутны эрүүл мэндийн клиник төвийг байгуулахаар боллоо. “Дээд боловролын хуулинд сургууль болгон өөрийн эмчэй байх ёстой гэж заасан байдаг ч манай улсад 94 сургуулиас 20 гаруйд нь л эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Тиймээс орон нутгийн оюутнуудад эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авахад харьяалалгүйн улмаас хүндрэл бэрхшээл их гардаг” гэж МОХ-ны хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга хэллээ. Есдүгээр сараас мянган оюутны байран дээр оюутны эрүүл мэндийн клиникийн төв ажиллана.
Оюутнуудын өвчлөлийг хүйсээр авч үзвэл, осол гэмтэл, халдварт өвчин, хоол боловсруулах замын өвчлөл дийлэнхдээ эрэгтэйчүүдэд, жирэмслэлтэй холбоотой, бэлгийн замын өвчлөл эмэгтэйчүүдэд илүүтэй байдаг байна. 2013 оны байдлаар Зам тээврийн ослын улмаас 117 оюутан бэртэж гэмтсэн байна.
М.Болорцэцэг