Монгол Улсын Шадар сайдын харьяа байгууллагууд Чингисийн талбайд өнөөдөр 12.00-17.00 цагийн хооронд “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. Өдөрлөгөөр МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, Худалдан авах ажиллагаа, Оюуны өмч, Стандартчилал, хэмжил зүйн газар оролцож, иргэдэд өөрсдийн чиг үүргийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгч, санал хүсэлт хүлээн аваад зогсохгүй зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэхээр төлөвлөжээ.
Мөн Хууль зүйн яам түүний харьяа агентлагууд энэ сарын 13-нд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын мөрийн лабораториос иргэдийн гарынх нь хээг тусгай зориулалтын тосоор бэхжүүлэн авч, үнэ төлбөргүй өгч үйлчлэх аж.