Энэ хичээлийн жилд 18 коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 60 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн 33 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт байдаг аж. Хөдөлмөрийн яамнаас өнгөрсөн хичээлийн жилд суралцагчдын хяналтын тоог 20913 баталсан бол энэ жил 26 мянга гаруй болгон нэмжээ. Өнгөрсөн сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын МСҮТ, коллежийн элсэлт 97.1, орон нутгийнх 77.8 хувьтай байна.