Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган, 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч эх үүсвэр дутасны улмаас барьж чадаагүй нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг баталжээ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн XI, Баянзүрх дүүргийн XVI хороонд 368.3 сая төгрөгөөр нийтийн бие засах газар барихаар болсон байна. Хөрөнгийг нийслэлийн 2014 оны орон нутгийн хөгжлийн сангаас гаргах аж.