Хэнтийн нурууны онцлог, экосистемийн хэв шинж, биологийн төрөл зүйл, физик газарзүйн муж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан Хан Хэнтийн дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоожээ. Ингэхдээ онгон дөрөв, хамгаалалтын нэг, хязгаарлалтын нэг бүстэй болгосон байна. Онгон бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулах боломжтой бол хамгаалалтын бүсэд ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцлийг бүрдүүлэх, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгахтай холбоотой биотехникийн арга хэмжээ авч болох юм байна. Тэгвэл хязгаарлалтын бүсэд хуулиар зөвшөөрсөн бүх үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Д.Бат