ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 3-4-ний үед цагдан хоригдож байсан хоёр сэжигтэн оргосон талаар бид мэдээлж байсан. Тэд өнөөг хүртэл олдохгүй байгаа аж. Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдсон Энхсайханы Вантөмөр, хулгайн хэргийн сэжигтэн Буян-Өлзийн Амарбаясгалан гэх 22-23 настай хоёр оргодлын талаарх үнэн бодит мэдээллийг ШШГЕГ, Цагдан хорих 461 дүгээр ангийнхан нэг сая төгрөгөөр худалдан авахаа мэдэгдээд буй юм. Сэжигтэн Э.Вантөмөр нь 175 см өндөр, 65 кг жинтэй, баруун хөл болон баруун хавиргандаа сорвитой, онигор нүдтэй, шар царайтай залуу аж. Харин Б.Амарбаясгалан нь 165 см өндөр, 62 кг жинтэй, уруул дээрээ тод хар мэнгэтэй, зүүн гарын эрхий, долоовор хурууны хооронд “А” үсэг шивсэн, Дэлдээ, Хаба гэх зэргээр найз нөхөд нь дууддаг гэнэ.