Монголын залуучуудын холбоо есдүгээр сарыг “Залуучуудын зөвлөл” байгуулах сар болгожээ. Тус холбоо сар бүр шинэ уриалга гаргаж, түүнийхээ дагуу залуусыг идэвхижүүлэх, тэднийг дэмжин, хамтран ажиллах үйл ажиллагаа явуулдаг. Байгууллага бүрийн залууст тулгардаг олон асуудал байдаг тул энэ сард зөвлөл байгуулах санаачилга гаргажээ. Уг ажлыг дэмжиж, цөөнгүй аж ахуйн нэгж саналаа өгсөн байна. Үүнээс “Тэнгэрийн суудалтай хүмүүс” төрийн бус байгууллага, “Блю драгон”, “И Си Си”, “Тунамал үйлс”, “Улаанбаатар Бүк”, “Монкон групп”, “Дрийм санитари”, “Гангар инвест” зэрэг компани зөвлөл байгуулаад байгаа аж.