Эмэгтэйчүүдийн байгуулагыг анх 1924 оны гуравдугаар сарын 19-нд таван хүни й бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. Анхны эрхлэгчээр Их зохиолч Нацагдоржийн эхнэр Дамдины Пагмадулам ажиллаж байжээ. Өнөөдөр МЭХ-ны түүхт ерэн жилийн ой тохиож байна. Эмэгтэйчүүдийн холбоо нь 1924-1940 онд эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нийтийн хурал цуглаанд оролцуулах, 1940-1960 онд дайны дараа хоршооллын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийг оролцуулах, 1960-1990 онд мэргэжилтэн, эрдэмтэн эмэгтэйчүүдийн эгнээг өргөтгөж, удирдах шатанд эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх, 1990-2010 онд ажлын байр бий болгож, жижиг зээлийн эргэлтийн сан ажиллуулж, эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, сургалт мэдээллийн ажил хийсэн байна. 2010 оноос хойш МЭХ-ны гадаад оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.
Сүүлийн үед архидан согтууралт нэмэгдэж байгаатай холбогдуулан эмэгтэйчүүдийн дунд гэр бүл хүчирхийллийн асуудал ихсэж байгааг МЭХ-ны ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг хэллээ. Энэ тал дээр тус байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг хөгжүүлэн дэмжих тал анхаарч ажиллах нь чухал байгааг онцолж байлаа.
МЭХ-нд нийт 60 гаруй гишүүн байгууллага байдаг бөгөөд тэдгээр нь орон нутагт манлайлагч эхчүүд, эмэгтэйчүүдийг алдаршуулах, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг дэмжих ажлуудыг хийж байгаа аж.
Мөн аравдугаар сарын 8-нд СТӨ-нд үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал хийх юм байна.
М.Болорцэцэг