Эбола вирусийн эсрэг вакцин гаргаж авсан АНУ-ын эрдэмтэд вакцинийг сармагчинд туршсан нь эерэг дүнтэй гарсан гэнэ. Тус улсын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн тооцоогоор вакцинд хамрагдсан сармагчин багаар бодоход бүтэн арван сар уг вирусийн халдвар авахааргүй дархлаатай болжээ. Вакцинийг өнгөрсөн долоо хоногт АНУ-д анх хүнд туршсан бөгөөд энэ долоо хоногт Их Британи, Африкт турших юм. ДЭМБ-ын тооцоогоор 2200 орчим хүн эбола вирусийн улмаас амиа алдаад байна.