Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн явцтай танилцахаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна. Хэнтий аймгийн Биндэр, Дорнод аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тэрбээр мөн дээрх хоёр аймгийнхан “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд хэрхэн ажиллаж буйтай танилцах аж.