Нийслэлийн ИТХ өнөөдөр хуралдаж, Налайх дүүрэгт барих барилгын материалын үйлдвэр технологийн парк, Эмээлтэд барих хөнгөн үйлдвэрийн техник, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бүтээн байгуулах нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, эсэхийг хэлэлцлээ. Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотойгоор цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шаардлага жил ирэх тусам ихсэж буй тул нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид “Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулахыг дэмжлээ. Тэргүүлэгчдийн зарим нь Эмээлтэд хөнгөн үйлдвэрийн техник, технологийн парк байгуулахын эсрэг байр суурьтай байсан ч олонхын саналаар уг ажлыг зохион байгуулах орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах боллоо.