Хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 1-нд орсон ширүүн бороонд найман ямаа уруудан, улсын хилд тулсан байна. Уг малыг хилийн манаа илрүүлэн тогтоож, эздэд нь хүлээлгэн өгчээ. Ингэснээр ард иргэдэд учирч болох 1.2 төгрөгийн хохирлоос хилчид урьдчилан сэргийлж чадлаа. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Т, Баянзүрх дүүргийн XVI хорооны иргэн Н нар хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэг дэх хилийн зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн аж. Тэд геологийн судалгаа хийх зорилгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн байж. Тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч буцаасан байна.
Х.ЭРХЭМ