“Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр “Нүхт корпорэйт” цогцолборт эхэллээ. Хямд орон сууц шаардлагатай зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, тэдэнд зориулсан орон сууцны бодлого хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой эл зөвлөгөөнийг нийслэлийн ЗДТГ зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Төрийн орон сууцны корпорац, Үндэсний статистикийн хороо болон холбогдох яамд, төрийн болон ТББ-уудын төлөөлөл оролцож байна. Энэ үеэр Үндэсний статистикийн хорооноос орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба зорилтот бүлэг, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа, өрхийн орлого, зарлагын статистикийн мэдээллийг өгөв. Зөвлөлгөөнөөс тодорхой шийдвэрт хүрэх зөвлөмж гаргах юм.
Х.ЭРХЭМ