Агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ 1984 оноос хойших хугацаанд хамгийн их нэмэгдсэн жил нь өнгөрсөн он байсныг судлаачид тогтоожээ. Үүнээс үүдэн дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, дулааралтай тэмцэх нэгдсэн тунхагтай болох ёстой гэж Дэлхийн цаг уурчдын байгууллага мэдээллээ. Шинжээчдийн тооцоогоор өнгөрсөн онд агаар мандал дахь хүлэмжийн хий 396 сая ppm-д (хий хэмжих нэгж) хүрсэн нь 2012 оныхоос гурван саяар давсан үзүүлэлт гэнэ. Энэ нь Аж үйлдвэрлэлийн хувьсгал эхлэхээс өмнө буюу 1750 оны өмнөхтэй харьцуулахад хүлэмжийн хий 142 хувиар өссөн гэсэн үг.