Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дэргэдэх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс өдгөө амьд сэрүүн байгаа хэлмэгдсэн иргэд, тэдний гэр бүл, үр хүүхэд нийлсэн 140 хүнийг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Х.Нямбаатар нэг иргэнд таван ханатай гэр, 14 иргэнд хашааны газрын батламж өгөв.