Энэ хичээлийн жилд МУБИС-д элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 674-т хүрлээ. Өнгөрсөн жил шинээр элссэн 3000 оюутны 600 нь элсэлтийн шалгалтдаа 650-иас дээш оноо авсан байжээ. Харин энэ жил 650-аас дээш оноотой 900 оюутан элссэн байна. Энэ нь урд хожид байгаагүй өндөр үзүүлэлт гэнэ.