Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ ойг тохиолдуулан Хөдөлмөрийн яамнаас тус сургуулийн сургалтад зориулж 68 сая төгрөгийн өртөг бүхий хоёр суудлын тэргийг өчигдөр хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар салбар болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, байгуулсан 35/10/0.4 кВт-ын сургалтын иж бүрэн дэд станцыг ашиглалтад оруулсан юм.
Налайх дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь анх 1954 онд Налайхын уурхайн захиргааны дэргэд байгуулагджээ