Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд Бүгд найрамдах Өмнөд Солонгос улс дахь НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдаа хүлээн авч, шагнал гардууллаа.
Албан үүргээ амжилттай биелүүлсэн тус газрын автобаазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Нямхүү нарыг Цагдаагийн гавьяа тэмдгээр шагналаа.
Түүнчлэн ажиллагаанд оролцсон зарим алба хаагчдыг Цагдаагийн байгууллагын шагналаар шагнаж, бүх алба хаагчдыг ээлжийн амралтаа бүрэн эдлэж, тус тусынхаа албыг үргэлжлүүлэн хаших боломжоор хангаж өглөө.Энхийг дэмжих үйл ажиллагаанд мэргэжлийн ур чадвар, цог хийморь, авхаалж самбаагаараа тэргүүлж ирсэн алба хаагчдын буухиа тасраагүй байгаа гэнэ. Дараа дараачийн үйл ажиллагаанд оролцох алба хаагчид ч бэлэн байдлаа хангаж байгаа аж.
Г. Око