Хилээр 300 хайрцаг бүхий 17500 ширхэг сурагчийн дүрэмт хувцас оруулахыг завдаж саатуулагдсан хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв. Улсын хилээр сурагчийн дүрэмт хувцас их хэмжээгээр оруулахыг завдаж хилчдэд саатуулагдсан тохиолдол цөөнгүй гарч буйг албаныхан онцолж байна. Засгийн газраас холбогдох шийдвэр гарч, сурагчийн дүрэмт хувцас хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж хөрөнгө санхүүг шийдэж өгсөн. Шалгарсан аж ахуйн нэгжүүд сурагчийн дүрэмт хувцсыг оёж нийлүүлсэн байна. Харин дээрх аж ахуйн нэгжүүдийн нэр хаягийг барьж Хятад улсад сурагчийн дүрэмт хувцас хийлгэн импортлохыг завджээ.