Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй “Эрх чөлөөтэй монгол хүн” зорилтын хүрээнд хийж буй Нээлттэй хаалганы өдөрлөгийг ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газраас өчигдөр зохион байгууллаа. Тус газрын алба хаагчид энэ үеэр иргэдийг хүлээн авч тэдэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад нь хариу өгсөн байна. Түүний зэрэгцээ шинэ байгууллагынхаа үндсэн чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд шинэчлэгдэн батлагдсан хууль, тогтоомж, эрхзүйн актуудын талаар иргэдэд мэдээлэл өгч танилцуулжээ.