Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” есдүгээр сарын 13-ны өдрийн 09.00-17.00 цагт Чингисийн талбайд болох юм. Энэ үеэр иргэд дараах үйлчилгээг авах юм.
- Нотариатын үйлилгээ
- Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө- ХЗЯ, Хуульчдын холбоо, эрх зүйн Туслалцааны төв
- Хууль зүйн Үндэсний хүрээлэнгээс хуулийн ном, хэвлэлийн худалдаа, хууль хэвлэх, хуульчийн мэргэжлийн шалгалтын жишиг сорилго хураамж худалдаалах, мэдээлэл хийх
- Цагдаагийн ерөнхий газраас тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх олгох
- Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн лавлагаа гаргах
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх
- Галт зэвсгийг худалдах, улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар зөвөлгөө өгөх
- Цагдаагийг төв архивын лавлагаа
- Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол санал, өргөдөл хүлээн авах
- Төрсний бүргэл шинээр хийх, цахим үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа олгох, УБЕГ /Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, дүүрэг/
- 1989 оноос хойшхи иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн найман төрлийн лавлагаа болон цахим үнэмлэхийн лавлагаа, 1988 оноос хойшхи төрсөн иргэдэд гэрлэсэн эсэх, хуулийн этгээдийн компаниудын дэлгэрэнгүй болон бүртгэлтэй эсэх лавлагаа олгох, УБЕГ /Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
- Гадаад паспортын хугацаа сунгах, шинээр авах гадаад паспортын захиалгын мэдүүлгийн хуудас хүлээн авах, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт хийх - УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газар
- ТҮЦ машин байршуулж, иргэдэд лавлагаа олгох мөн цахим үнэмлэх дахин захиалах хүсэлт хүлээн авч, хэвлэж буцаан олгох - УБЕГ-ын Мэдээллийн технологийн газар
- Иргэний баримт бичгийн зөрчил түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, баримт бичгийн зөрчилтэй иргэдийн асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх - УБЕГ-ын Бүртгэлийн хяналтын хэлтэс
- Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэх; /материал бүрэн шаардлага хангасан байх/ - УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар
- Шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулж, гэрчилгээ олгох; /материал бүрэн шаардлага хангасан байх/ - УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар
- Гарын мөрийн дардсын үйлчилгээ үзүүлж дурсгах - Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн
- Хуурамч мөнгөн тэмдэгтийг таниулах үйл ажиллагаа
- Иргэдийн цусны бүлгийг үнэ төлбөргүй тодорхойлох
- Шинээр галт зэвсэг худалдан авсан, бусдад шилжүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч сунгах зэрэгт иргэн, хуулийн этгээдийн галт зэвсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн лабораторийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэх ажил явагдана.
- Иргэд, аж ахуйн нэгжид шүүхээр тогтоогдсон өр төлбөртэй эсэх лавлагаа - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- Гүйцэтгэх хуудасны лавлагаа - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
- 1933, 1956 оны хүн амын тооллогын цахим мэдээллийн сангаас лавлагаа олгох - Архивын ерөнхий газар
- Хилчдийг ар гэртэй нь холбож өгөх үйлчилгээ - Хил хамгаалах ерөнхий газар
- Визийн үйлчилгээ, бүртгэл, тодорхойлолтууд, зөрчил арилгах - Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
- Нээлттэй ажлын байр танилцуулах, Өргөдөл, гомдол, санал хүсэлт хүлээн авах - Тахарын Ерөнхий газар