Хорт хавдар үүсгэгч хэт ягаан туяанаас дэлхийг хамгаалдаг озоны давхарга дахь цоорол олон жил дараалан сунаж байснаа өнгөрсөн жилээс нөхөгдөж эхэлснийг НҮБ тогтоожээ. Тус байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийнхөн Дэлхийн цаг уурчдын байгууллагатай хамтран озоны цоорлыг судлахад Антарктидын харалдаа дээр байх цоорхойн хүрээ хумигдаж буй нь ажиглагдсан байна. Озоны давхарга юуны учир нөхөгдөж байгааг, энэ нь цоорхой яваандаа алга болохын дохио, үгүйг мэргэжилтнүүд одоогоор тогтоож чадахгүй байгаа аж.