БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао 2010 онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр хоёр орны залуусыг таван жилийн хугацаанд харилцан туршлага солилцох гэрээ байгуулсан. Энэ дагуу өнгөрсан оны арваннэгдүгээр сард Монголын 100 залуу тус улсын Бээжин, Циндао хотод айлчилсан. Тэгвэл Хятадын шилдэг 60 залуу Монгол Улсад хөл тавилаа. Тэд Залуучуудын холбоонд өчигдөр зочлон, хоёр орны залуусын холбоодын талаар харилцан туршлага судалснаар албан ёсны ажил эхэлж буй аж. Бүх Хятадын залуучуудын холбооны тэргүүлэгч, урлаг, соёл, спорт, бизнесийн салбарын шилдэг залуусаас бүрдсэн баг манай залуучуудтай цаашдын хамтын ажиллагаагаа өргөтгөн хөжгүүлэх зорилгоор энэ сарын 10-16-ныг дуустал Монгол улсад ажиллах юм.
О.Бат-Ундрах