Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын урилгаар БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комиссын баг ирж, туршлага судаллаа. Айлчлалын гол зорилго нь уул уурхайн салбар дахь хүний эрхийн асуудал сэдвийн хүрээнд судалгаа хийх явдал байсан юм. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй тус баг Хүний эрхийн үндэсний комисс, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Байгаль орчны иргэний зөвлөл, Хил хязгааргүй алхам төв, Хүний эрх, хөгжил төв гэх мэт байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар уул уурхайн салбар дахь хүний эрх, түүнд нөлөөлөх байдал зэрэг асуудлаар мэдээлэл авч, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд Хүний эрхийн үндэсний коми