Тавантолгойн менежментийн хувьчлах эсэх асуудлаар Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 20-нд 268 дугаартай тогтоол гаргасан. Сонгон шалгаруулалт ирэх сарын 1-нд дуусах аж.
Засгийн газрын тогтоолд “...Хөрөнгө оруулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох, үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн таван жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх” хэмээн заажээ.