Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг "Шинжлэх ухааны ажилтны баяр"-ын өдөр энэ өдрүүдэд тохиож байна. Үйнийг тохиолдуулан нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үр бүтээлтэй, нийгмийн сайн үйлсэд чиглэсэн үйл ажиллагааг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Технологийн Инкубатор төвөөс санаачлан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэд "Халуун сэтгэл" цус хандивлах хүмүүнлэгийн сайн үйлсийн өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэд “Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар бид бүгдийн хандивласан цус бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад, яаралтай үед хэрэглэх нөөцийн санг бүрдүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад чухал оролцоог бүрдүүлж байгаа” гэлээ. Тус өдөрлөгт ШУА-ийн нийт эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид оролцох юм байна.
Цус хандивлах сайн үйлсийн өдөрлөгийг өнөөдөр 09:00-13:00 цагийн хооронд ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I-р байр дөрвөн давхар, 410 тоот хурлын танхимд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран байгууллага дээр явуулын үйлчилгээгээр зохион байгуулах аж.