Цагдаагийн байгууллага нь 2014-10.13-27-ны хооронд 11-н холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Аравдугаар сарын 13-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах интернет тоглоомын газарт иргэн Ч,М, Б,А,Г,Б нар нь 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хадгалан хэрэглэсэн байна..
Мөн аравдугаар сарын 15-ний өдөр 15 дугаар хороонд оршин суудаг иргэн А гэгч нь 23 грамм Канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж, иргэн С нь иргэн М, А нартай бүлэглэн мансууруулах төрлийн канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, зарсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Эдгээр иргэдээс 1кг 629 грамм канабисыг хураан аваад байгаа юм.
Харин аравдугаар сарын.22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороонд оршин суух иргэн Л,М, нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.
Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг Канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж.
2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагаа явагдаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлдэж байгаа юм байна