Хонгконг хотноо зохион байгуулж буй дэлхийн Эрүүл хотуудын холбооны VI их хуралд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат оролцож байна. ДЭМБ-аас зохион байгуулдаг тус хуралд тэрбээр “Монголын эрүүл хотын санаачилга” сэдвээр илтгэл тавив. Энэ үеэр ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Шин Ён Су-тай уулзаж, “Улаанбаатар-Эрүүл хот санаачилга” хөтөлбөр болон нийслэлийн агаарын бохирдлын талаар санал солилцжээ. Мөн Тайваний төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, үр дүнг нь нэмэгдүүлэх талаар ярилцжээ.
Энэ удаагийн хурлаар Эбола вирусийн халдварын талаар онцгойлон авч үзсэн бөгөөд Дэлхийн есөн улсад уг вирусээр 13769 хүн халдварлаж , 4969 нь нас бараад буй.