Хөвсгөл аймгийн ЦГ-ын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас Мөрөн сумын төв замын зорчих хэсгийг гурван эгнээ болгон тэмдэгжүүлэх ажлыг хийлээ.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болох 70 сая төгрөгөөр замын тэмдэг тэмдэглэгээ хийх ажил үргэлжилж байна. Төв замын зорчих хэсгийг гурван эгнээ болгон тэмдэгжүүлснээр авто тээврийн ослоос сэргийлэх, гарсан зам тээврийн ослыг шийдвэрлэхэд дөхөмтэй болж байгаа гэнэ. Мөн явган зорчигчид тэмдэг тэмдэглэгээг анзаарч гарцаар гарах нь чухал гэдгийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхааруулж байна.