Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цусны салбар төвөөс үндэсний өгөх өдөр буюу 11 сарын нэгний өдөр иргэдийг цусаа хандивлаж хүмүүст амьдрал бэлэглэхийг уриаллаа.
Энэ өдөр цусаа бэлгэлсэн хүмүүсийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах бөгөөд нэг удаагийн зүү тариур ашиглах учраас ямар нэгэн эрсдэлд орох зүйлгүй гэдгийг цусны банкны эмч Батсайхан хэлж байв. Тус төв нь 1000 гаруй цусны донортой бөгөөд жилдээ 350 орчим литр 6 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэгдсэн эмнэлэгийн тасгуудаа хангадаг аж.