Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдлоо.
Уг шинэ замыг өнөөдөр нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох байсан боловч Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо хуралдах болсны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Аялал жуулчлалын гол бүс нутаг болсон хоймор нутгийн Хөвсгөл нуурыг үзэх гэсэн олон гадаад дотоодын жуулчидын тоо зам болон дэд бүтцийн асуудлыг шийдсэнээр саадгүй зорчих боломжтой болж байна. Мөрөн хотоос Улаанбаатар ороход 20-24 цаг явдаг байсан үе ард хоцорч хатуу хучилттай замтай болсноор 10-12 цаг хурдан зорчих боломжтой боллоо.