Боловсролын шинэчлэлийн хүрээнд БШУ-ны сайдын тушаалаар ур чадвараараа шалгарсан сургууль, цэцэрлэгийн багш нарт ноднин жилээс эхлэн мөнгөн урамшуулал олгож байгаа. Тэгвэл энэ жил 280 багшид 584 сая төгрөгийн урамшуулал өгөхөөр болжээ.
Энэ бол зөвхөн нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нарынх юм. Нийслэлийн Боловсролын газраас 9800 гаруй багшийн ажилд дүгнэлт, шинжилгээ хийж байж шилдгүүдээ тодруулжээ. Ажлынх нь үзүүлэлтээс 70-аас дээш үнэлгээ авсан багш тус бүрт 1-1.5 сая төгрөг олгох аж. 95-аас дээш үнэлгээтэй 8 багш байгаа бол дийлэнх нь 81-85 хувийн үнэлгээтэй байна. Цэцэрлэгийн 50 багш, бага ангийн 124 багш, ахдах, дунд ангийн 106 багш мөнгөн урамшуулал авахаар болжээ.