Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг "Ногоон гэрэл - Цагаан шугам 2014" тэмцээн эхэллээ. Тус тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Мөн өнөөдөр "Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг чадавхжуулах төслийн нээлт Хан-Уул дүүргийн соёлын ордонд болж байгаа юм.