“ Сошиал медиа-Шинэ сэтгүүлзүй ” сургалт өнөөдөр хэвлэлийн хүрээлэн дээр боллоо. Мэдээлэл дамжуулах төрөл бүрийн сувгуудаас сошиал медиаг ашиглах арга орчин цагийн сэтгүүлзүйд хүч түрэн орж ирж байгаа билээ. Сошиал медиаг идэвхтэй ашигласнаар бүтээлийнхээ хүртээмж, үнэ цэнийг дээшлүүлэх дадал, арга барил сэтгүүлчдэд хэрэгтэйг байгааг онцолсон нь тус сургалтын зорилго юм.
Сургалтад хэвлэлийн хүрээлэнгийн сошиал медиагаар дагнасан мэргэжилтэн Ч.Тамир, orloo.mn-ийн захирал Б.Тайван нар Сошиал медиагийн онцлог, манай улсын өнөөгийн байдал, сошиал медиаг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ зэрэг илтгэл тавьлаа.
Хэвлэлийнхэн сошиал медиан ашиг тусыг мэддэг ч сэтгүүлчидэд технологийн мэдлэг дутаж байгааг илтгэлээр хэлэлцүүлсэн юм. Сургалтад цахим сэтгүүлзүйн шинэчлэл, үнэ цэнэ ба сошиал медиа, сэтгүүлч ба блог хөтлөгчийн ялгаа, сошиал медиаг амжилттай ажиллуулах зарчмууд, цахим хэрэглэгчид сэтгүүлчээс юу хүсдэг вэ? зэрэг асуудлуудыг хөндөн ярилцан, гарцыг хайсан юм.