Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхий даяар “Хуримтлалын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр манай улсын Хадгаламж, даатгалын корпораци арилжааны банкуудтай хамтран "Өнөөдрөөс хуримтлуулцгаая" уриан дор олон нийтэд зориулсан өдөрлөгийг “Blue sky” towert зохион байгуулж байна.
Хэрэв та аль банкинд хадгаламж нээлгэхээ шийдээгүй байгаа бол олон банкны салбараар орж, цаг заваа үрэхгүйгээр энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр бүх банкны үйлчилгээнд харьцуулалт хийж, өөрийн таашаалд нийцсэн үйлчилгээгээ сонгох ба давхар бэлэг хүртэх боломжтой аж. Өдөрлөгийн үеэр хуримтлалын ач холбогдол, эдийн засагт оруулж буй үр өгөөж, давуу талыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр тайлбарлаж, нийтэд хуримтлал үүсгэхийн ач холбогдлыг таниулах юм байна.