Дэлхий нийтэд айдас төрүүлж байгаа Эбола вирусээс урьд/чилан сэргийлэх ажил манай улсад үргэлжлэн явагдаж байна. Энэ талаар бусад байгууллагад зарим арга хэмжээ авч эхэллээ. Тухайлбал, Булган аймгийн цагдаагийн газар “Эбола” халдварийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг томилж зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө гарган биелэлтийг тооцож байна. Эрүүл мэндийн газартай хамтран байгууллагынхаа бие бүрэлдэхүүнд урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэдээллийн самбарт сэрэмжлүүлэг байршуулаад байгаа аж.