Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай авто замыг албан ёсоор хүлээн аваагүй байхад замын чанар эрс муудаж олон газраараа хагарч эхэлсэн тул гүйцэтгэсэн компаниар захин засварлуулсан юм.
Зам тээврийн яамнаас томилогдсон техникийн комисс өнгөрөгч лхагва гаригт Дорноговь аймагт ажиллахдаа гүйцэтгэгч компанид дахин заавар чиглэл өгч удахгүй Улсын комисс хүлээн авах болсныг дуулгасан байна.
Дорноговь аймагт аялал жуулчлал хөгжүүлэх, жуулчдын ая тухтай аялах нөхцлийг бүрдүүлэхэд зайлшгүй үр ашгаа өгөх Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн 42 км хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын “Hengchang urban construction” компани улсын төсвийн 17,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр барьсан юм.