Булган аймгйин ЗДТГ үйлдвэр, үйлчилгээ хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэнтэй хамтран ажиллах болов.
Аймгийн Засаг дарын үйл ажиллагааны хөтөлбөрт үйлдвэржүүлэлтийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхээр тэрхүү бодпогыг боловсруулж ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан салбар дундыг зөвлөлдөх зөвлөл байгуулж ажлын хэсэг томилжээ. Тус хүрээлэнгийн захирал, үндэсний зөвлөх Ц.Өнөржаргалыг урин хийсэн энэ сургалтад аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн харьяа агентлагийн удирдлага, албан хаагчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн 70 гаруй төлөөлөл хамруулав. Тэд үндэсний зөвлөхөөс олон чухал мэдээлэдл авч аймаг орон нутгаа үйлдвэржүүлэх ажлыг эрчимжүүлэхэд хэрэгжүүлэх боллоо.