Булган аймгийн Хялганат тосгоны дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Энхтуяа ОХУ-д тэтгэлэгтэйгээр суралцах болсон билээ
Дархан-Уул аймагт болсон Монгол-Оросын найрамдлын сарын бүсийн соёлын арга хэмжээнд оролцон орос хэлний олимдиадад шалгарснаар энэхүү эрхийг авсан байна. Мөн Хишиг-Өндөр сумын сургуулийн 11 дүгээр ангийн Б.Энхзаяа III байр эзэлж хүрэл медалиар шагнуулжээ. Найрамлын сарын үеэр болсон орос хэлний багш нар болон 11,12 дугаар ангийн сурагчдын орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан, сургалт зэрэг арга хэмжээнд аймгийн боловсролын газрын мэргэжилтэн Т.Дэлгэрмаа, Дашинчилэн, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны сургуулийн багш Л.Ганчимэг, Н.Даваахүү, Т.Цэрэнням нар зарим сурагчдын хамт ийнхүү амжилттай оролцсон юм.