Сүү, сүүн бүтээгдэхүүн биед тустай, тэр дундаа ясны сийрэгжилтээс сэргийлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлбэл эсрэгээрээ, яс хэврэгшихэд хүргэдгийг Шведийн судлаачид тогтоосон байна. Их Британийн “British Medical” анагаахын сэтгүүлд бичсэнээр өдөрт гурваас доошг үй аяга сүү уудаг эмэгтэйчүүдийн яс үүнээс бага хэмжээгээр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад хэврэг байжээ. Гэхдээ үүнд сүү дангаараа “буруугүй”, сүүний хэрэглээ зохистой, үгүйг шийдэхэд тухайн хүний биеийн жин болоод согтууруулах ундаа хэр их хэрэглэдэг, мах хэр тогтмол иддэг нь хамгийн их нөлөөлдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. 1987-1990 онд хийсэн швед эрдэмтдийн судалгаанд 61 мянган эмэгтэй, 45 мянган эрэгтэй оролцжээ. Тэгэхэд эрчүүдээс илүү яс сайтай гэгддэг эмэгтэйч үүдийн дунд ясны сийрэгжилт өндөр байсан нь сүүний хэрэглээг нарийвчлан судлахад хүргэсэн байна.