“Эбола” вирусийн улмаас эцэг, эхээ алдсан өнчин хүүхдүүд олон улсаас тусламж хүсч байна. Тэд Гвинейн нийслэл Конакри хотод жагссан ажээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдэгдсэнээр, “Эбола”-гаар олон хүүхэд эцэг, эхээ алдаж байна. Уг вирусийн тархалтад хамгийн их өртсөн Гвиней, Либери болон Сьерра-Леонд 3700 хүүхэд өнчирсөн байна.
Гвинейн төрийн бус нэг байгууллага олон улсаас хандив хүсэх замаар өнчирсөн хүүхдүүдэд туслахыг чармайж байгаа аж.. Тэд “Би “Эбола”-гаар эцэг, эхээ алдсан өнчин хүүхэд. Надад тусална уу” гэсэн бичигтэй футболк өмссөн байна.
Сургалтын төлбөр төлөх болон ном худалдан авах мөнгөтэй болно гэдэгт найдаж байна гэж нэгэн охин ярисан байна. Өөр нэг охин “Энэ вирус надад ч халдварлаж магадгүй учраас хол явахыг хүсч байна” гэж найздаа ярьсан ажээ. Энэ охин орон гэрээ алдсаны улмаас сургуульдаа хонож байгаа юм.
Өнчирсөн хүүхдүүдийн зарим нь уг вирусийн халдвар авсан байх магадлалтай гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн албаны хүмүүс хэлсэн юм.
Мөн НҮБ-ын тус байгууллага илүү тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсад уриаллаа.