Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Яаралтай тусламжийн алба”-нд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн эмнэлгийн түргэн тусламжийн хоёр авто машиныг хүлээж авах ёслол боллоо.
Уг ёслолд аймгийн ЗДТГ-ын болон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, Нэгдсэн Эмнэлгийн ерөнхий эмч Д.Эрдэнэтулга нар оролцсон юм. Мөн өдөр нь аймгийн Эрүүл мэндийн газарт бас нэг авто машин шинээр ирсэн юм. Тун удахгүй тус яаралтай тусламжийн албанд бүрэн тоноглогдсон хоёр авто машин нэмж ирэхээр болсон байна