Засгийн газрын “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өсвөр үеийнхний дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэхээр “Ном” дэд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд ангийн номын сан байгуулж өгсөн. Тэгвэл энэ онд ерөнхий боловсролын сургуулийн анги бүрийг номын сантай болгох дээрх ажлаа үргэжлүүлж, нийслэл дэх төрийн өмчийн сургуулиудын дунд ангийн номын санд 70 төрлийн 74.000 ном нийлүүлэх болжээ. Уг үйл ажиллагааны нээлт өнөөдөр нийслэлийн нэгдүгээр сургуульд болж, тус сургуулийнханд номыг нь гардуулсан юм. Дунд ангийн номын санд түүх, уран зохиол, шинжлэх ухаан, хөгжмийн ном нийлүүлж буй аж.