Зөвшөөрөлгүйгээр хайрга ачих, эсвэл эргээр нь хог хаяж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хянах ажлын хүрээнд Туул голын эргийн зарим хэсгийг камержуулсан байна. Туул голын сав газрын захиргааны зүгээс удахгүй Туул голын усны нөөцийн судалгааны ажлыг эхлүүлэхээр ажиллаж буй ажээ. Туул голоо хамгаалах, усны хэрэглээ, нөөц зэргийг хянах ажлаа хийгдэж байгаа. Саяхан Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бүх бетон зуурмагийн үйлдвэрүүдийн гүний худагт тоолуурын аппарат тависан юм. 70 гаруй үйлдвэрээс бараг 90 хувь нь тоолууртай болсон. Цаашид гүний худаг ашигладаг бусад албан байгууллага хувь хүний худагт тоолуур тавих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С Сүхбат хэллээ.
М.Болор