Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдөр Эбола вируст халдварын оношлуурыг хүлээлгэн өглөө. Манай улсад Эбола вируст халдварыг цаг алдалгүй шуурхай оношлох 100 ширхэг оношлуур ирсэн бөгөөд манай улс Азид уг оношлуурыг авсан анхны улс болж байгаа ажээ.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У “ХӨСҮТ молекул биологийн аргаар шинжилгээ хийж эбола вирусийг илрүүлэх лабораторитой. Харин ДЭМБ-аас нийлүүлж буй уг оношлуур нь лабораторийн шинжилгээнээс урьтаж Эбола вирусийн халвар мөн шуурхай тогтоох юм” гэж ярилаа. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр “Монголд Эбола гарлаа” гэх худал мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлсэн талаар яриж байв.Тэрбээр игэдэд эбола вирусын талаарх үнэн зөв мэдээллийг ЭМЯ-ны сайтаас авч байхыг зөвлөлөө.
М.Болор