Монгол Улсад анх удаа хараагүй иргэдэд зориулж “EDIT center” ТББ, “ Монголын хараагүйчүүдын үндэсний холбоо”-ноос “Ярьдаг Online Daisy номын сан”-г байгууллаа. Уг номын санг “Хараагүйчүүдийн үндэсний төв”-д хүлээлгэн өгөх ажиллагаа маргааш 11.20 цагт болох гэж байна.
Соёл спорт аялал жуулчлалын яамны 302 тоот өрөөнд ярьдаг номын сангийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах юм.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад Үндэсний төв номын сангийн дэргэдэх хараагүй иргэдийн уншлагын танхимаар дамжуулж номын сангийн үйлчилгээг хараагүй хүмүүст хүргэдэг билээ. Тэгвэл энэхүү “Ярьдаг Online Daisy” номын сан байгуулагдсанаар хараагүй иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаа, орон зай үл хамааран, түргэн шуурхай олж авах өргөн боломж нээгдэж байгаа ажээ.