Өнгөрсөн лхагва гарагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 53 хүүхэд цусан суулгаар өвдөн эмнэлгийн тусламж авсан. Одоогоор 40 хүүхдийн бие сайжирч эмнэлгээс гарчээ. Харин 13 хүүхэд суурь өвчтэй учир эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн хэвээр байгаа аж. Хүүхдүүдийн идсэн хоолны дээж, орчноос авсан арчдас зэрэгт хийж ба шинжилгээний дүн өнөөдөртөө багтаж гарах аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 14 хоног тутам аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, хилийн боомтуудын удирдлага, ажилтнуудтай цахимаар холбогдон өнгөрсөн 14 хоногт хийсэн ажлаа хэлэлцэн, ирэх өдрүүдэд хийх ажлаа төлөвлөдөг хурлын үеэр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга энэ тухай мэдээлсэн байна.